Нийтлэгдсэн 2022-12-09

АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ДУЛААН САНТЕХНИКИЙН АЛБА 2022 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭЭ ТАЙЛАГНАЛАА

Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны хамт олон 2022 оны үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус алба нь ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар нэгжүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалт, барилга байгууламжийн засвар, дэд бүтэц бүхий инженерийн шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа, ашиглалтыг хариуцан ажиллаж байна.

2022 онд хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал:

Хэнтий аймгийн Өндөрхаан, дадал сумын Дэлүүнболдог нисэх буудал, ИНЕГ-ын 600 айлын орон сууцны барилга, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн А блокын барилга, ИНҮТ-ийн Нисэхийн эрүүл мэнд сэргээн засах албаны гадна теннисийн болон сагсан бөмбөгийн талбайд тус тус захиалагчийн хяналт тавьж ажилласан байна.

Нийт 12 алба нэгжийн 40 ажлын даалгавар боловсруулсан байна.

Буянт-Ухаа ОУНБ-ын их засварын ажлын хүрээнд 951 м2 талбайд будаг, 4645,19 м2 талбайд эмульсийн ажил хийж гүйцэтгэжээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ, ИНҮТ, Буянт-Ухаа ОУНБ тэдгээрийн харьяа байгууламжуудын гадна бохир усны 3500 метр шугам хоолойг угааж, 150 худгийг лайдаж цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper