Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын албаны хамт олон 2022 оны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтээ ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тайлагналаа. Тус алба нь аюулгүй ажиллагааны удирдлагын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, дотоод хяналтыг хэрэгжүүлэх гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ онд тус албаны хийсэн ажлуудаас дурдвал:
ИНҮТ-ийн даргы тушаалаар батлагдсан “Навигацийн үзлэг явуулах удирдамж болон хуваарь”-ийн дагуу тус төвийн харьяа алба, салбар нэгжүүдийн техник тоног төхөөрөмж, аэродром, барилга байгууламжийн ашиглалт, намар өвлийн ашиглалтаас хавар зуны ашиглалтад шилжүүлсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүний гаргасан тайлан дүгнэлттэй танилцаж, дшн шинжилгээг ИНҮТ-ийн даргад танилцуулсан байна.
ИНЕГ-ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд ИНҮТ-өөс хийж гүйцэтгэхээр тусгагдсан 49 арга хэмжээний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг ИНҮТ-ийн даргад танилцуулжээ.
ИНҮТ-ийн цахим хуудаст 2022 оны нэгдүгээр сараас мэдээлэл хүлээн авах формыг /Сайн дурын болон заавал мэдээлэл өгөх/ үүсгэсэн бөгөөд 2022 онд ИНҮТ-ийн харьяа нэгжүүдийн 21 мэдээлэл бүртгэгдсэний дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Хурлын үеэр мөн аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын албанаас 2022 онд Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба, салбар нэгжүүдэд хийсэн хяналт шалтгалтаар өгөгдсөн зөвлөмж, шаардлагын хэрэгжүүлэлтийг танилцууллаа.