Нийтлэгдсэн 2022-12-16

ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУД 2022 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ИНЕГ, ИНҮТ болон харьяа салбар нэгжүүд өнгөрөгч долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд 2022 оны ажлын тайлангаа хамт олондоо танилцуулсан. Харин 15, 16-ны өдрүүдэд Орон нутгийн нисэх буудлууд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, энэ онд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулж байна. Тэд оны онцлох үйл ажиллагаа, удирдлага, санхүү, дотоод хяналт, аюулгүй ажиллагаа, ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж байгаа юм.

ИНЕГ “Хил хязгааргүй нисэх-2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд “Сэтгэл татам нисэх буудал” бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас ирэх гурван жилийг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан жуулчид ихээр зорчдог аялал жуулчлалын төв болсон орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сэргээх, ашиглалтыг сайжруулах чиглэлээр бодлогоор дэмжих ажлыг хийж байгаа болно.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper