Нийтлэгдсэн 2022-12-19

ГЭРЭЛ СУУЛТ, ЦАХИЛГААН ХАНГАЛТЫН АЛБА 2022 ОНД ТӨЛӨВЛӨСӨН 24 АЖЛАА БҮРЭН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

ИНЕГ-ын даргын 2022 оны тавдугаар арын 13-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоо батлах тухай” А/134 дүгээр тушаалаар “Гэрэл суулт цахилгаан хангалтын алба” байгуулагдаж, өнөөдрийн байдлаар нийт 73 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Гэрэл суулт, цахилгаан хангалтын алба байгуулагдсанаар гэрэл суултын болон агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн цахилгаан хангалтын системийн хэвийн найдвартай ажиллагааг хангахтай холбоотой техник, технологийн болон хөрөнгө санхүүгийн асуудлуудыг бүрэн хариуцах, шийдвэрлүүлэх эрх зүйн чадамжтай болсон нь нислэгийн аюулгүй байдалд том дэвшил гарсан юм.

Тус алба 2022 онд 5 зорилтын хүрээнд нийт 24 арга хэмжээ хийхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан бүх ажлаа амжилттай хийж гүйцэтгэжээ.  Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 10 төрлийн ажлыг зохион байгуулсан байна.

Энэ онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаас дурьдвал, Богд-Уул, “Мөрөн” Нисэх буудлын холимог тэжээлийн системийн шинэчлэлийг хийсэн. Ингэснээр Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн цахилгаан тэжээлийн найдвартай ажиллагааг дээшлүүлсэн. 0,4кВ-н хуваарилах байгууламжийг бүрэн автомат ажиллагаанд шилжүүлсэн. Алсын хяналттай болсон. Гэмтлийн болон хэвийн үеийн параметрүүд хянагддаг болсон. Гэмтлийн үеийн бүртгэл хийгддэг болсон байна.

Мөн “Гурван сайхан” нисэх буудлын чиглүүлэх станцын 10/0.4кВ цахилгаан хангамжид 30кВа чадал бүхий КТПН дэд станц суурилуулалтыг хийснээр аймгийн эрчим хүчний хангагч байгууллагаас тавьсан техник ашиглалтын шаардлагыг хангасан. Чиглүүлэх станцын цахилгаан хагнамжийн найдвартай байдал дээшилсэн. “Дэглий цагаан” нисэх буудлаас олон жилийн өмнө татан буугдаж хадгалагдаж байсан КТПН дэд өртөөг шаардлагатай газар нь ашиглалтад оруулжээ.

Түүнчлэн “Баруун-Урт” болон “Мандалговь” нисэх буудлуудад дизель генераторуудын суурилуулалтыг хийжээ. Үүний үр дүнд нисэх буудлуудын бэлтгэл тэжээлийн дизель генераторын чадал өвлийн оргил ачааллын үеийн цахилгаан хэрэглээнд хүрэхгүй байсан дутагдал арилсан байна.

www.afle.mcaa.gov.mn цахим бүртгэлийн системийг ашиглалтад оруулж, үүгээрээ тоног төхөөрөмжийн гэмтэл саатлын бүртгэл үүсгэх, сэлбэг болон хэмжих хэрэгслийн бүртгэл, тоног төхөөрөмжийн паспорт хөтлөх, албаны дүрэм журам, заавар, гэрээний цахим бүртгэл, ашиглалт, техникийн үйлчилгээний төлөвлөлт гүйцэтгэлийг хөтлөх зэрэг үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм.

Гэрэл суулт, цахилгаан хангалтын алба 2023 онд ИНЕГ-ын “Хил хязгааргүй нисэх-2030” дунд хугацааны стратеги зорилтын хүрээнд 10 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Мөн аюулгүй ажиллагаа, чанарын бодлого, зорилго, зорилтыг байгууллагын бүх түвшинд хэрэгжүүлж, нөөцөөр хангах, аюулгүй ажиллагаа, чанарын байнгын сайжруулалтыг хийж ажиллах бөгөөд нисэхийн бус орлогыг 2022 оноос 2 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper