Нийтлэгдсэн 2022-12-19

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАЛАА

Аюулгүй байдал, хамгаалалтын албаны хамт олон 2022 онд хийж хэрэгжүүлсэн болон ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа.

Тус албаны хамт олны энэ онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал:

ИНД-140 “Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага”-аар бие даан гэрчилгээжих ажлыг зохион байгуулж, 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ авсан бөгөөд тавдугаар сарын 23-ны өдөр гэрчилгээний хүчинтэй хугацааг 2023 оны тавдугаар сарын 23-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатайгаар сунгуулсан байна.

Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас 2021 оныг “Аюулгүй байдал, соёлын жил” болгон зарласантай холбогдуулан “Аюулгүй байдлын санамж” видео шторк хийж, ICAO болон ИНЕГ-ын цахим хуудаст байршуулж, нисэх буудлаар дотоод болон гадаадын зорчигч үйлчлүүлэгчдэд таниулжээ.

Аюулгүй байдлын үзлэг шалгалтаар 46 мянга 791 хориглосон эд зүйлсийг илрүүлэн хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэн, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

“Voice of customer” системийг нэвтрүүлж, ашиглах ажлын хүрээнд 2022 оны долдугаар сараас эхлэн судалгааны ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн байна. Үүний хүрээнд нисэх буудлуудад энэхүү системийг хэрхэн нэвтрүүлж, ашигладаг талаарх ОУ-ын туршлага болон “Чингис хаан” ОУНБ-д хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хэрхэн хийдэг талаар судалсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper