Нийтлэгдсэн 2022-12-22

МОНГОЛЫН НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ХОЛБОО ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ХОЛБООДЫН ЭВСЭЛ IFATCA-ИЙН ДЭЛХИЙН ХУРАЛД МЭРГЭЖЛИЙН ХОРООНЫ ДЭД ДАРГААР АЖИЛЛАНА

Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл /IFATCA/-ийн дэлхийн хурал 2023 оны 5 дугаар сарын 8-наас 12-ны хооронд Ямайкын Монтего Бэй хотод болно. Энэ удаагийн дэлхийн хурлын онцлог нь цар тахлын дараа анх удаа биечлэн зохион байгуулж буй явдал бөгөөд эвслийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, урт хугацааны стратеги төлөвлөгөөг хэлэлцэхээс гадна цар тахлын дараах нислэгийн хөдөлгөөний удирдлага дахь өөрчлөлт, дүрэм, системийн өөрчлөлтийн талаар харилцан санал солилцох зорилготой юм.

2021 онд Монгол улсаас анх удаа тус эвслийн Хойд Азийн бүс нутгийн дэд тэргүүнээр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдагч Д.Нямгэрэл сонгогдож байсан бол тэрээр энэ удаа дэлхийн хуралд мэргэжлийн хорооны дэд даргаар ажиллахаар болсон байна. Бүс нутгийн дэд тэргүүн болон Монголын нислэгийн удирдагчдын холбооны гишүүний хувиар гишүүн холбоогоо төлөөлөх, хурлын зохион байгуулалтад ажиллах, IFATCA2030+, IFATCA Speak English Program-н талаар олон улсад танилцуулж, ажлын хэсгийн хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

Д.Нямгэрэлийн хувьд 2017-2019 онд НХҮА-нд НМА, Зохицуулалтын нислэгийн удирдагч, 2019 оноос одоог хүртэл Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдагч, 2019 оноос одоог хүртэл МНУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичиг, 2021 оны аравдугаар сараас эхлэн IFATCA Ази номхон далайн бүсийн Хойд Азийн бүсийн дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

Бүрэн эрхийн хугацаандаа Ази Номхон далайн бүс гишүүн холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж нислэгийн удирдагчид хоорондоо мэдлэг, мэдээллийг ямар нэг саад бэрхшээлгүйгээр шууд хүлээн авах, харилцан солилцох боломжийг бий болгох нь  гол зорилго юм гэж тэрээр онцлон хэлсэн юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper