Нийтлэгдсэн 2022-12-26

ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН АЖИЛЛАСАН ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ШАГНАЛ ГАРДУУЛАВ

ИНЕГ-ын дарга, удирдлагууд орон нутгийн нийт нисэх буудлуудын хамт олонтой цахимаар уулзаж, шинэ оны ажил үйлсэд нь амжилт хүслээ.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “2022 он олон улсын нөхцөл байдлын нөлөөгөөр санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан ч орон нутгийн нисэх буудлуудын маань хамт олон нөөц бололцоогоо дайчлан, амжилттай сайн ажиллалаа. Олон саад бэрхшээлийг бид хамтдаа даван туулж, чамлахааргүй олон ажлын ард гарлаа. Тухайлбал, ковидын үед тасраад байсан бүсийн цугларалтууд, аюулгүй байдлын сургуулилтуудыг хийсэн. Тодруулбал, ИНЕГ-аас орон нутгийн нисэх буудлуудын хамтын ажиллагааг уялдуулах, ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор ЗТХЯ болон Тагнуулын ерөнхий газар зэрэг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран бэлэн байдлын бүсийн дасгал сургуулилтуудыг амжилттай зохион байгууллаа. Ирэх 2023 ондоо энэ оны ажил үйлсээ илүү бататгаж, хөрөнгө оруулалтын үр өгөөж, ашиглалтаа сайжруулан, хамтдаа хичээж ажиллацгаая. Та бүхэндээ шинэ оны баярын мэнд дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажил үйлсэд нь өндөр их амжилт хүсэн ерөөе” гэлээ.

Энэ үеэр 2022 ондоо хамт олноо манлайлан ажиллаж, орон нутгийн нисэх буудлын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан ажилтан албан хаагчдад салбарын шагнал гардууллаа. Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудлын холбооны инженер Б.Нандинцэцэг, Завхан аймаг дахь “Отгонтэнгэр” нисэх буудлын ахмад настан Н.Эрдэнэбилэг нарыг Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, Завхан аймаг дахь “Отгонтэнгэр” нисэх буудлын холбооны инженер Н.Мөнхчимэг, Ховд аймаг дахь нисэх буудлын техникч Э.Бадраа, Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын галын бүлгийн ахлагч Ж.Доржсүрэн, Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудлын үйлчлэгч Б.Насанжаргал нарыг ЗТХЯ-ны Хүндэт жуух бичгээр шагналаа.

Мөн ИНЕГ-ын жуух бичгээр Завхан аймаг дахь “Отгонтэнгэр” нисэх буудлын аэродромын инженер П.Баярбат, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын технологийн жолооч Г.Энх-Эрдэнэ нарын 4 хүнийг, ИНЕГ-ын баярын бичгээр Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын дарга Д.Цэрэндондов, Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудлын харуул талбайн зохицуулагч Х.Жанайхан, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлын технологийн жолооч Д.Батсүх нарын 12 хүнийг тус тус шагнаж урамшууллаа. Орон нутгийн нисэх буудлын удирдлагууд мөн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper