Нийтлэгдсэн 2022-12-27

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ШИЛДГҮҮДЭД ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Шинэ оны баярыг тохиолдуулан 2022 оны шилдэг салбар нэгж болон Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх санаачилга гарган, хамт олноо манлайлан ажилласан ИНЕГ болон түүний харьяа алба, салбар нэгжийн ажилтан, албан хаагчдад төрийн болон салбарын дээд шагнал гардууллаа.

2022 оны шилдэг салбар нэгжээр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал болон Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба тус тус шалгарч батламжийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын ахмад настан П.Бадамдорж, Алтан гадас одонгоор Иргэний нисэхийн үндэсний төвийн Гэрэл суулт цахилгаан хангалтын албаны Аюулгүй ажиллагаа, чанарын технологич инженер Х.Ганбаатар, Газрын тусгай үйлчилгээ,шатахуун хангалтын албаны  Нийтийн тээврийн жолооч Б.Чулуунбаатар, Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албаны шалгагч инженер Д.Бат-Эрдэнэ,  Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний албаны дарга Г.Батбулган нарын 4 хүнийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газрын менежер Б.Нэргүй, Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны Аж ахуй барилга засварын хэсгийн ахлах мэргэжилтэн С.Чинзориг нарыг тус тус шагналаа.

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтнаар Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны  Техник үйлчилгээ, засварын хэсгийн цахилгаанчин Ш.Батболд, Аюулгүй байдал хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч С.Ануужин, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ахуйн цахилгаанчин, мужаан Д.Батбаяр, Агаарын навигацийн үйлчилгээний газрын Холбоо навигаци, ажиглалтын албаны радиолокаторын инженер Н.Сонинбаяр, Агаарын навигацийн үйлчилгээний газрын Холбоо навигаци, ажиглалтын албаны ахлах инженер Б.Золбоо, Агаарын навигацийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Ж.Баттунгалаг нарыг шагнав.

Авто тээврийн тэргүүний ажилтан тэмдгээр Газрын тусгай үйлчилгээ,шатахуун хангалтын албаны  Нийтийн тээврийн жолооч Ч.Намдаг, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны  жижүүр Ц.Эрдэнэбаяр нарыг, Зам, тээврийн хөгжлийн яамны Хүндэт жуух бичгээр Агаарын навигацийн үйлчилгээний газрын Холбоо, навигаци мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн С.Бадрал, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын албаны захиргааны мэргэжилтэн Б.Баярмаа, Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын албаны мэргэжилтэн Ж.Минжүүр нарыг тус тус шагналаа.

ИНЕГ-ын даргын тушаалаар “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдгээр  “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтантуяа, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны ахлах инженер Т.Оюунчимэг, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах хэсгийн зохицуулагч мэргэжилтэн Д.Батхаан нарыг шагнав.

ИНЕГ-ын жуух бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын Агаарын харилцааны тасгийн гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Баяржаргал, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн ахлах байцаагч П.Ганзориг, Иргэний нисэхийн үндэсний төвийн Аж ахуйн үйлчилгээ, дулаан, сантехникийн албаны жижүүр С.Раашхорлоо нарын 12 хүнийг, Баярын бичгээр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч П.Ганбаатар, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дахь шатахуун хангалтын албаны дарга Б.Борхүү нарын 19 хүнийг тус тус шагналаа.

Мөн Монгол Улсын санхүү, эдийн засгийн албыг бэхжүүлэх үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, Сангийн сайдын тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан тэмдгээр Иргэний нисэхийн үндэсний төвийн Санхүү эдийн засаг төлөвлөлтийн газрын ахлах нягтлан бодогч Т.Саранчимэг, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны тооцооны нягтлан бодогч Ж.Нямдэлгэр, Санхүү банкны тэргүүний ажилтан тэмдгээр Т.Батцэцэг, Жуух бичгээр Холбоо навигаци, ажиглалтын албаны хангамжийн мэргэжилтэн С.Хурц нарыг шагнаж урамшууллаа.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан шинэ оны босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж, энгэрээ мялаасан ажилтан, албан хаагчид болон салбарын нийт хамт олондоо шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ирэх ондоо эрүүл энх, амжилт ололтоор дүүрэн байхыг хүсэн ерөөлөө.

 

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper