“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аэродромын гэрчилгээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохтой холбогдуулан Иргэний нисэхийн дүрэм /ИНД-139/-ийн шаардлагыг бүрэн хангах бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулж, ИНД-139-ийн Б,В бүлгийн Гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагааны шаардлагын хүрээнд Аэродромын /Хязгаарлагдмал бус/ гэрчилгээгээ 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай шинэчлэн авлаа.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх боломжтой боллоо.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 2022 онд нийт 1888 нислэг үйлдэгдэж, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг ханган ажилласан билээ. Үүнд:
- Олон улсын-52 нислэг
- Орон нутгийн-1836 нислэг
- Нөөц нисэх буудлаар сонгогдсон хүсэлт нийт 2249 удаа хүлээж авсан байна.