Нийтлэгдсэн 2022-12-27

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ БОЛОВСРУУЛЖ, АЛБАН ЁСООР ГЭРЧИЛГЭЭЖЛЭЭ

Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын 1-р Аннексийн 1.2.9-дэх хэсэг, ИНД 61, 65-ийн дагуу олон улсын агаарын орон зайд нислэг үйлдэх нисгэгч болон агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нислэгийн удирдагчдад нэн тэргүүнд тавигддаг шаардлагын нэг бол хэлний ур чадвар юм.

2008 оноос дэлхий нийтэд тавигдаж эхэлсэн уг шаардлагын дагуу манай улс 2011 оноос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Англо-Континентал боловсролын байгууллагын боловсруулсан ТЕАР /Test of English for Aviation Personnel/ шалгалтыг авч, ашиглаж байгаа бол хэлний ур чадварын шалгалтыг сонголттой болгох, үнийг хямдруулах, үнэлгээнд зарцуулах хугацааг хурдасгах зорилгоор Монгол улсын ИНЕГ-ын даргын 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн А/154 тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг ТЕАС /Test of English for Aviation Communication/ шалгалтын материалыг сургалт судалгаа, тест хөгжүүлэлт зэрэг шат дараатай боловсруулж, ИНЕГ-т хүлээлгэн өгч, шалгалтын албан ёсны гэрчилгээгээ хүлээн авлаа.

Шалгалтыг нисэхийн англи хэлний чиглэлээр нарийн мэргэшсэн нисэхийн англи хэлний мэргэжилтнүүдийн, нислэгийн удирдагч, нисгэгчид, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны программист болон системийн шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг нэг жилийн хугацаанд боловсруулсан байна. Ингэхдээ шалгалтын үйл ажиллагааг хүний оролцоо багатай хөндлөнгийн нөлөөлөлгүй, шударга, шуурхай, оновчтой байдлаар зохион байгуулахад системийн гол зорилго оршиж байгаа юм. Мөн шалгалтын материалыг ICAO-ийн хэлний үр чадварын, шалгалтын менежментийн тогтолцоог илүү боловсронгуй болгох, ICAO-ийн хэлний ур чадварын шалгалтын үйлчилгээг сонголттой болгож, 2 дахь шалгалтын системийг цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор ICAO-аас улс орнуудад өөрийн боломж бололцоонд тулгуурлан хэлний ур чадварын шалгалт боловсруулах зөвлөмж (2019)-ийг үндэслэн боловсруулжээ.

TEAC шалгалтын материал нь нисгэгчдэд зориулсан багц тест, нислэгийн удирдагчдад зорилсан багц тест гэсэн хувилбараар боловсруулагдсан бөгөөд нисгэгч, нислэгийн удирдагч нарт давтамжтай туршилт хийж, тэдний зөвлөмжийн үндсэн дээр засварлагдан батлагдсан байна.

Шалгалтад тавигдах шаардлага нь бодитой, чадамжтай, мэдлэг, ур чадварыг шалгасан байх бөгөөд хэрэглэгчид цахимаар бүртгүүлж шалгалтанд хамрагдах боломжтой юм.

Мөн энэхүү шалгалтын үнэлгээ гаргах хугацаа богино бөгөөд чанарын хувьд дэлхийн ижил төстэй бусад шалгалтуудтай дүйцэхүйц чанартай боловсруулагдсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper