Монгол улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-аар дамжуулан хэрэгжүүлдэг “Техникийн хамтын ажиллагааны төсөл-2022”-ийн хүрээнд “Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын чадавхыг бэхжүүлэх” төслийн баримт бичгийг Иргэний нисэхийн ерөнхий газар боловсруулж, 2022 оны 06 дугаар сард ЗТХЯ-аар дамжуулан JICA-д хүргүүлсэн.
Энэхүү төслийн баримт бичгийн хүрээнд төслийн хэрэгцээ шаардлагыг үнэлэх, төслийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судалгаа шинжилгээ хийх зорилгоор Япон улсаас ирсэн төлөөлөгчидтэй 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр уулзалтыг амжилттай зохион байгууллаа.