ИНЕГ-ын даргын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын эхэнд ИНЕГ-ын харьяа алба, салбар нэгжийн удирдлагууд өнгөрсөн 7 хоногийн үйл ажиллагаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулав.
ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа алба нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, 2022 оны шуурхай хуралдаануудаас алба, нэгжүүдэд өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн биелэлтийг шинэчлэн танилцуулах, ИНЕГ-ын харьяа алба салбарууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах хөрөнгө мөнгө болон үйлдвэрлэлийн нөөц бэлэн байлгах, Нисэхийн сургалтын төвийн бүтэц, зохион байгуулалт, багшлах боловсон хүчинд тавигдах шаардлагад анхаарч, хяналт тавьж ажиллах, ажилтнуудад цалингүй чөлөө олгох асуудлыг цэгцлэх, ажилтнуудыг монгол бичгийн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах зэргийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад үүрэг болгов.