БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор аялал жуулчлал болон арилжаа наймаа хийхээр тус улсыг зорих иргэдийн тоо их байна. Тэгвэл Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Баасан гаригуудад БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ. Тийзний үнэ өнөөдрийн байдлаар суудал сонголтоос хамаараад 1.208.000 төгрөгөөс эхэлж байна.
Харин “Air China” компани долоо хоногт нэг удаа буюу зөвхөн Пүрэв гаригт нислэг үйлдэж байгаа юм. Тийзний хувьд нэг талдаа 2.343.700 төгрөгний үнэтэй байна. Тус авиа компани ирэх хоёрдугаар сараас эхлэн долоо хоногт хоёр удаа буюу Пүрэв, Ням гаригуудад нислэг үйлдэх юм.