Нийтлэгдсэн 2023-01-26

ИНЕГ-ЫН ДАРГА Ч.МӨНХТУЯА, ИНҮТ-ИЙН ДАРГА Н.БАТСАЙХАН НАР САЛБАР НЭГЖҮҮДИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан нар нэгдүгээр сарын 25-ны өдөр ИНҮТ-ийн салбар нэгжүүд, “Буянт-Ухаа” Олон Улсын нисэх буудал, Агаарын навигацийн үйлчилгээний газар, Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Мэдээллийн аюулгүй байдал технологийн алба, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба, Аюулгүй байдал хамгаалалтын алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Холбоо, навигаци, ажиглалтын алба, Гэрэл суулт, цахилгаан хангалтын алба, Аэродромын хэсгийн ажилтай танилцлаа. Энэ үеэр тус газруудад тулгамдаж буй ажлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж, чиглэл өгч, яаралтай шийдвэрлэх асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper