Нийтлэгдсэн 2023-01-27

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ АНУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2023 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд АНУ-ын Тээврийн яамны Иргэний нисэхийн болон олон улсын харилцааны асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Энни Пэтсонск, Тээврийн аюулгүй байдлын газар /TSA/-ын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн дэд дарга Гэри Ренфроу,  Холбооны нисэхийн захиргааны даргын үүргийг гүйцэтгэгч Билли Нолэн нартай тус тус уулзав.

Тээврийн яаманд хийсэн уулзалтын үеэр талууд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг аль болох ойрын хугацаанд эцэслэн байгуулж, хүчин төгөлдөр болгох эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлээ. Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ингэхдээ агаарын тээвэр төдийгүй төмөр замын салбарт нягт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, цаашид Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон АНУ-ын Тээврийн яам хооронд санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар тогтов.

Тээврийн аюулгүй байдлын газартай хийсэн уулзалтын үеэр хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Аюулгүй байдлын шалгалтад хамрагдах цогц бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Холбооны нисэхийн захиргааны удирдлагатай хийсэн уулзалтын үеэр цаашид агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, “IASA” буюу Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд бэлтгэх, холбогдох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах зэрэг асуудлаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ, ЗТХЯ, ИНЕГ болон “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөл болон АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын газар болон АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцов.

ЭХ СУРВАЛЖ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper