Нийтлэгдсэн 2023-02-03

НИСЭХИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ САЛБАРТ КАЗАХСТАН УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн тухай хэлэлцлээ.

“Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл нь 13 зүйлтэй бөгөөд үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ орнуудын эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулах, талууд хөрш зэргэлдээ газар нутаг болон нислэгийн мэдээллийн залгаа бүс хоорондын хилийг өөрсдийн хариуцсан эрэн хайх, авран туслах бүс хэмээн тогтоох,  энэхүү бүсэд гарсан агаарын хөлөгтэй холбоотой осол, авсан арга хэмжээний талаар харилцан мэдээлэх, аюулд нэрвэгдсэн аливаа хүнд түүний иргэний харьяалал, нийгмийн байдал, мөн түүнийг илрүүлсэн нөхцөл байдлыг үл харгалзан тусламж үзүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.

Энэхүү төсөлд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаар Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO)-ын бодлого, стандарт, зөвлөмжийг гишүүн улсын хувьд хэрэгжүүлэх, хоёр орны хилийн залгаа нутаг дэвсгэр дээр, түүн дээрх агаарын зайд аюулд нэрвэгдсэн, аюул тулгарсан агаарын хөлөг, аливаа хүмүүсийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлж, хүмүүсийн амь нас хохирох эрсдэлийг бууруулах, хүч, хэрэгсэл, нөөцийг зөв зохистой тооцон хуваарилах зохицуулалтыг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар “Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олгосон байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper