Нийтлэгдсэн 2023-02-06

ИНЕГ-ЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Шуурхай хуралдааны эхэнд ИНЕГ, ИНҮТ болон харьяа газар, нэгжүүдийн дарга нар өнгөрсөн 14 хоногийн үйл ажиллагааны явц болон шийдвэрлүүлэх асуудлуудаа танилцууллаа.

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хурлын эхэнд “АНУ-тай “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах уулзалт амжилттай болж, ирэх тавдугаар сард хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурахаар тогтсон. Энэ нь зөвхөн ИНЕГ бус Монгол Улсын иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны тогтолцоонд үнэлгээ хийсний үндсэн дээр нислэг үйлдвэрлэл шийдэгдэнэ. Тиймээс бүх үйлдвэрлэлийн нэгжүүд анхаарлаа хандуулж, шаардлагатай бол чиглэл чиглэлийн мэргэжилтнүүдийг авч ажиллаарай. Энэ онд АНУ-аас гадна нийт 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах учир бид хариуцлага, хяналт, аюулгүй байдлаа улам нэмэгдүүлэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Мөн ХАСХОМ мэдүүлэх үүрэг бүхий албан тушаалтнуудыг цаг хугацаандаа, үнэн зөв мэдүүлгээ гаргах ёстойг сануулсан юм. Түүнчлэн:

Бүх салбар газрууд 2023 оны оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу ажлаа цаг тухайд нь хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих,

Хөрөнгө оруулалт, захиалгатай холбоотой ажлуудыг шуурхайлан, цаг хугацаандаа багтаагүй ажлуудыг яаралтай шийдвэрлүүлэх,

Ажилтнуудын үр дүнгийн урамшууллыг гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд үндэслэн бодитоор тооцох,

Цалингийн шатлалын түвшин нэмэхдээ тухайн ажилтны ажлын бүтээмжид нэгжийн дарга нар үнэлгээ хийж шийдвэрлэдэг байх,

Цалингийн шатлал, удаан жилийн нэмэгдэл зэрэгт орсон өөрчлөлтүүдийг ажилтнууддаа мэдээлэх,

Дотоод мэдээллийн программ ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, санал асуулга явуулах,

Орлого гүйцэд бүрдүүлэхэд анхаарах,

Авиа компаниудын зуны нислэгийн цагийн хуваарийг батлах зэргээс гадна байгууллагын дотоод санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, холбогдох салбар нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper