Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил болгож салбарын хэмжээнд нээлттэй, ил тод, шуурхай, төрийн үйлчилгээг иргэддээ түгжрэлгүй хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа агентлагууд 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нарт өнөөдөр /2023.02.07/ танилцуулан, хэлэлцэж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ, Тавантолгой төмөр зам ХХК, Далайн захиргаа гэсэн агентлаг, төрийн өмчит компаниуд багтаж байна.