Нийтлэгдсэн 2023-02-07

2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил” болгон салбарын хэмжээнд нээлттэй, ил тод, шуурхай, төрийн үйлчилгээг иргэддээ “түгжрэлгүй” хүргэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа агентлагууд 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод өчигдөр /2023.02.07/ танилцуулан хэлэлцэж, санал дүгнэлтээ хуваалцан баталлаа.

2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан иргэний нисэхийн салбарын онцлох ажлуудаас дурдвал:

  • Агаарын тээврээр 14,0 мян.тн ачаа тээж 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ. Үүнээс олон улсын чиглэлд 1.05 сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр агаарын ачаа тээвэр 8.5 %, зорчигчийн тоо 66.7%-иар нэмэгдэнэ гэсэн үг юм.
  • АНУ-тай “Open sky” агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулсан. Австрали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн нислэгийг сэргээж, 9 чиглэлд тогтмол нислэгтэй болж, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
  • Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын 4 онгоц оруулж ирнэ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper