Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Элчин сайдын яамны төлөөлөл, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны удирдлагуудын хамтарсан уулзалт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд боллоо. Уулзалтад Элчин сайдын яамны талаас Бүс Нутгийн Аюулгүй Байдлын хэлтсийн дарга Хууль Сахиулах ба Аюулгүй Байдлын Атташе Жоэл Ортез, Эдийн засгийн асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Кевин Моор, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны талаас дарга Б.Сэр-Од, дэд дарга Э.Ууганбаяр болон бусад удирдах албан тушаалтнууд оролцлоо. Талууд нисэхийн аюулгүй байдал, өнөөгийн чиг хандлага, тоног төхөөрөмж, аюулгүй байдлын сургалт зэрэг асуудлаар харилцан ярилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Нийтлэгдсэн 2023-02-08