Нийтлэгдсэн 2023-02-08

ИНЕГ-ЫН ХАРЬЯА ГАЗРУУДЫН 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газар 2023 оныг “Хүний хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ хийж хэрэгжүүлэх ажлуудаа тусгасан гүйцэтгэлийн төлөвлөгөөг хоёрдугаар сарын 7-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулж батлууллаа.

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нийт 16 зорилтын хүрээнд 119 арга хэмжээ гүйцэтгэхээр тусгасан.  Энэ онд хийж хэрэгжүүлэх онцлох ажлуудаас дурдвал:

  • Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ИНЕГ-ын дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон олон улсын хэд хэдэн конвенц, протоколыг УИХ-аар батлуулна.
  • АНУ-тай “Open Sky” агаарын тээврийн хэлэлцээр байгуулна.
  • Гадаадын 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахад ЗТХЯ-тай хамтран ажиллана.
  • Орон нутгийн нислэгийг сэргээж, 9 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах төслийг эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээвэр 13 хувиар, нислэгийн тоо 10 хувиар нэмэгдэж, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадал 50 хувиар нэмэгдэнэ.
  • Өнгөрөлтийн нислэгийн тоог 30 хувиар нэмэгдүүлнэ.
  • БНХАУ-тай агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж, агаарын хаалганы тоог нэгээр нэмэгдүүлнэ.
  • Монгол Улсын агаарын зайг 100 хувь бодит ажиглалтын удирдлагаар хянадаг болно.
  • “Чөлөөт агаарын зам” олон улсын хурлыг Монголд зохион байгуулна.
  • Агаарын хөлгийн зогсоол болон агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилгын тоог 10-20 хувиар нэмнэ.
  • Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын хүрээнд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 53-ыг сунгаж, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ 626-г олгоно.
  • Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ICAO) –аас иргэний нисэхийн аюулгүй байдлын олон талт хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын хүрээнд зохион байгуулах аудит шалгалтад хамрагдана.
  • 2023 оныг “Хүний хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор байгууллагын ажилтнуудыг төрийн албаны шалгалт болон монгол бичгийн сургалтад хамруулна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу дотоод зохион байгуулалтын нэгжүүд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулж, өнөөдөр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяад танилцууллаа. ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй танилцан, харьяа газруудын 2023 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар санал солилцож, хэлэлцэн баталлаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper