Нийтлэгдсэн 2023-02-20

ИНЕГ-ЫН ДАРГЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ  

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын нийт хамт олон, тэдгээрийн гэр бүл, хөгжил дэвшлийн үнэт түүхийг бүтээлцсэн ахмад настан, азай буурлууд, агаарын тээвэрлэгчдэдээ айлчлан ирж буй XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.

Улиран одож буй усан бар жилд орон нутгийн нислэг зогсонги байдалд орж, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо буурч, нисэхийнхэн бид амаргүй сорилттой тулгарсан хэдий ч Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын нислэгт 4.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, агаарын тээвэрлэгчдэд 145 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн нь том дэмжлэг, их ажлын эхлэл байлаа. Цар тахлын дараа олон улсын 11 чиглэлд хуваарьт нислэгийг сэргээн тогтворжуулж, 30 гаруй чиглэлд олон улсын нислэг үйлдэх томилгоо шинээр олгож, 12 мянган тонн ачаа агаараар тээвэрлэж, 13 агаарын хөлөг бүртгэлдээ авч, агаарын зайн 80 хувийг шинэчилсэн түүхэн амжилтыг бүтээж чадлаа.

Учран золгож буй туулай жилд Монголын цэлмэг хөх тэнгэрт агаарын хөлгийн хүчирхэг мотор нүргэлж, анхны мөнгөн цагаан хөлөг дүүлэн ниссэнээр эхлэл нь тавигдсан Нисэх хүчний түүхт 98 жилийн ойгоо ажлын өндөр амжилтаар угтаж, эв эеэ эрхэмлэн дээдэлж, эрч хүчээр дүүрэн байж, хамтын хичээл зүтгэлээр ажил үйлс өөдрөг байж, дэвжин дээшилсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна.

“Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилдээ дүүлэх тэнгэр нь цэлмэг, туулах зам нь өлзийтэй, мөнгөн хөлгийн буулт нь зөөлөн, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, элбэг хангалуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ч.МӨНХТУЯА

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper