Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нөөц нисэх буудлаар ашиглах үед нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй бэлэн байдлыг хангах, хүн хүч, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал, ГТҮШХА-тай хамтран бэлэн байдлыг шалгах “ТҮРГЭН ЦУГЛАРАЛТ”-ыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү цугларалтаар “Буянт-Ухаа” ОУНБ-ыг нөөц нисэх буудлаар ашиглан олон улсын 145 зорчигчтой Boeing 737-800 маягийн агаарын хөлөг хүлээн авах бэлэн байдлыг шалгасан бөгөөд БУОУНБ-ын 15 ажилтан, ГТҮШХА-ны 38 ажилтан нийт 53 ажилтан оролцож газрын үйлчилгээний 8 машин механизм, цас цэвэрлэгээний 6 машин механизм бэлэн байдлыг ханган ажиллав.