Нийтлэгдсэн 2023-03-17

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТ БОЛОВСРУУЛАХ, СОНГОХ, ТОГТООХ АРГАЧЛАЛЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ИНЕГ-аас 2023 оныг “Хүний хөгжлийн жил” болгон зарласны хүрээнд цуврал сургалтууд зохион байгуулж байна. Энэ удаад байгууллагын  гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт буюу Key Performance Indicator-ийг боловсруулах, тогтоох аргачлалыг судлах зорилгоор Австралийн The KPI INSTITUTE компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч Mogul Consulting Services компанитай хамтран KPI ESSENTIALS сэдвээр 8 цагийн сургалтыг 2023 оны 03 сарын 16-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа.

Сургалтанд ИНҮТ-ийн удирдах албан тушаалтнууд, ААЧУА-ны мэргэжилтнүүд болон ажлын хэсгийн холбогдох гишүүдээс бүрдсэн 20 ажилтан хамрагдсан бөгөөд ИНҮТ-ийн үйл ажиллагаанд Гүйцэтгэлийн удирдлагыг нэвтрүүлэх, байгууллагын дунд болон урт хугацааны зорилтуудыг зөв тодорхойлж, цаашид гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг тогтоох, хянах замаар хүрэх үр дүнг амжилттай, үр ашигтайгаар удирдах боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

ИНҮТ-ийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/09 тоот тушаалаар “ИНҮТ-ийн агаарын навигаци, нисэх буудал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний аюулгүй ажиллагаа, чанарын гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийг тогтоон батлуулах, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper