Нийтлэгдсэн 2023-03-17

ЭЭЛЖИТ “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ИЙГ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-ийг энэ удаад Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж, эр хүний жудаг, ухаан, үндэсний язгуур соёл, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгууллаа.

“Мэдээллийн цаг”-ийн хүндэт зочноор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах хэсгийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга, Монгол Улсын “Алдарт уяач”, Улсын начин Базаррагчаагийн Сэр-Од, Холбоо, навигаци, ажиглалтын албаны Навигацийн хэсгийн ахлагч инженер, Үндэсний сурын спортын мастер Дамирангийн Отгонхүү нар оролцлоо.

Монгол эр хүний жудаг гэж чухам юуг хэлэх, Монгол үндэсний спортууд хүнд ямар хүмүүжил төлөвшлийг өгдөг, яагаад үндэсний спортыг сонгон хичээллэх болсон, амжилтын үндэс нь юу байв гээд энэ удаагийн зочин эрхмүүд оролцогчидтой халуун дотно яриа өрнүүлсэн юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper