Нийтлэгдсэн 2023-03-20

ИНЕГ-ЫН 2023 ОНЫ ДОТООД СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

2023 оныг “Хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарласны хүрээнд ИНЕГ-аас энэ онд зохион байгуулах дотоод сургалтын төлөвлөгөө батлагдлаа. Нисэхийн сургалтын төвөөс боловсруулж, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагийн баталсан ИНЕГ-ын 2023 оны төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөөний хүрээнд Архив бичиг хэргийн сургалтаас эхлээд заах арга зүйн анхан шатны сургалт, Хуульчийн багц цагийн сургалт, ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудиторын сургалт, “Байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох” багц сургалт зэрэг 70 орчим багц болон бусад олон төрлийн мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах үүднээс ИНЕГ, ИНҮТ болон харьяа салбар, нэгжийн холбогдох ажилтнуудыг хамруулан хийх Монгол бичгийн анхан шатны сургалт, газар зүйн байрлал цэгийг нарийвчлан тогтооход ашигладаг тул нислэгийн журам зохиох технологи үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ArcGIS программ хангамжийн сургалтууд ч энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper