42 жилийн өмнө 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нар хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн юм.
Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн 5 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн. Мөн Жүгдэрдэмидийн Гүррагчаа баатар сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Та бүхэндээ Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ойн мэнд дэвшүүлье.