Нийтлэгдсэн 2023-03-24

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРААС ЛЕКТОР ЧИЛА БАГШИЙГ УРЬЖ “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭН” ЛЕКЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” арга хэмжээний энэ удаагийн зочноор лектор Г.Бандицэрэн буюу Чила багш оролцлоо.

Тэрээр өнөөдөр Иргэний нисэхийн салбарын ажилтнуудад “Амьдралын үнэ цэн” сэдвийн хүрээнд хүний дотоод мэдрэхүй, сэтгэл хөдлөл, зовлон шаналал хэрхэн бий болдог, тархинд үүсэх код буюу хүн аливаа үйл явдлыг яаж хүлээж авахаа өөрөө шийддэг зэрэг сэдвээр сургалт хийлээ. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-т танхимаар 70 хүн, “Zoom”-ээр 100 гаруй хүн оролцсон бол ИНЕГ, ИНҮТ-ийн цахим хуудсуудаар 1300 орчим хүн шууд дамжуулалт хүлээн авсан байна.

Мөн “Мэдээллийн цаг” арга хэмжээний хүрээнд “Аз Хур” номын дэлгүүр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд байрлан Иргэний нисэхийн ажилтнуудад зориулсан 10-30 хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper