Нийтлэгдсэн 2023-03-29

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД АЖИЛЛАХ ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮН, ТӨЛӨӨЛЛИЙГ УРЬЖ БАЙНА

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дахь хэсэгт заасны дагуу Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд орсон ажлуудыг шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд орж ажиллах сонирхолтой Төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

Үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой хөндлөнгийн гишүүн, төлөөллийн мэдээллээ доорх жагсаалтын дагуу гаргаж ирүүлнэ үү.

Д/д Овог нэр Хүйс Мэргэжил Албан тушаал А3 сертификатын дугаар, хүчинтэй хугацаа Холбоо барих утас, e-mail
1

Хамтран ажиллах хүсэлтийг ажлын өдрөөр, ажлын цагаар Иргэний нисэхийн ерөнхий газрын өөрийн байранд болон info@mcaa.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Холбоо барих утасны дугаар: 7128 3018

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper