БНМАУ-ын зүүн хил хязгаарын байдал нэн түгшүүртэй болсон 1936 оны 3, 4 дүгээр сард Япон-Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлагаар тэмцэж, эх орныхоо дархан хилийг хамгаалсан зоригт нисгэгчийнхээ байгуулсан түүхэн гавьяаг энэ өдөр дурсан санаж, бахархан тэмдэглэх нь зүйтэй. Дэмбэрэлийн Жамбаа агсны гавьяат үйлсийг мөнхөлж, Монгол Улсын Баатар цол нэхэн олгуулахаар Нисэх хүчний 90 жилийн ой, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойгоор Иргэний нисэхийн Ерөнхий газар тодорхойлж, төр засгийн тэргүүнүүдэд хүргэсэн байна.
Нийтлэгдсэн 2023-03-30