Нийтлэгдсэн 2023-04-14

ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ЦАГТ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦОЖ,  БУЯНТ-УХАА ОРЧМЫН ТӨЛӨВЛӨЛТ, ДАГУУЛ ХОТЫН ТАЛААР БОЛОН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаад нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нээлттэй хүргэж, ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудаас гаргасан санал санаачилгыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, хамтран ажиллах  зорилгоор “Найрсаг нийслэл” сэдвийн дор явагдлаа.

Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан Буянт-Ухаа орчмын төлөвлөлт, дагуул хот байгуулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот нэг төвт хотоос олон төвт хол болохоор зорьж, бодлогын бичиг баримтууддаа тусган ажиллаж байна. Хотыг тойрсон төлөвлөлтийг сайжруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эдийн засгийн тусгай бүсүүдийг яаралтай байгуулах хэрэгцээ шаардлага бий. Ингэхдээ дагуул хот болгож төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотын дагуул хотын суурь судалгааг нийслэлийн гурван байршилд хийсний нэг нь Буянт-Ухаа орчим юм. Олон улсын туршлагаар хот байгуулалт нь бэлтгэл үе шат, төлөвлөлтийн үе шат, бүтээн байгуулалтын үе шат, хөгжүүлэлтийн үе шат гэсэн дөрвөн үе шаттай байдаг. Бидний хувьд бодлогын бичиг баримтууддаа тусгаад, харьяа газар байгуулагдаад бэлтгэл үе шат дууссан. Одоо нийслэлийн Засаг даргаас тодорхой шийдвэрүүд гараад төлөвлөлтийн үе шатандаа ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хэлэхдээ “Буянт-Ухаа орчим бол манай хотын хамгийн хөгжих боломжтой цэг гэж бид харж байгаа. Үүнийг дагаад та бүхний нийгмийн асуудал шийдэгдэх ёстой. Энэ орчимд ажилладаг хүмүүсийн гэр, орон байр нь эндээ байдаг, сургууль цэцэрлэг нь байдаг, үзвэр үйлчилгээ, худалдаа төвлөрөөд хотын түгжрэл рүү орох шаардлагагүй л байх ёстой. Олон төвт хот гэж энэ. Буянт-Ухаа орчимд нийслэлийн зүгээс ямар бодлогоор хэрхэн ажиллах хэрэгцээ шаардлага байгаа талаар та бүхэн санаа бодлоо бидэнд хүргээрэй” гэлээ.

Харин нийслэл болон иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Цэнд-Аюуш мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, нийслэл, дүүргийн соёлын өвд бүртгэлтэй байдаг Нисэхийн түүхийн музей болон ИНҮТ-ийн барилгыг сэргээн засварлахад хамтран ажиллах боломжтой байна. Мөн “Авьяаслаг нисэхийнхэн” урлагийн наадмыг зохион байгуулахад заал танхим гаргах, шүүгч ажиллуулах зэргээр дэмжин ажиллахаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залууст зориулсан соёл урлагийн үйл ажиллагааг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын байр, талбайг түшиглэн хамтран зохион байгуулах боломжтойг хэллээ.

Мөн Нийслэлийн Бизнес инноваци хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий тус газрын хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, ирэх тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зөвхөн программ хөгжүүлэгч, үүнд сонирхолтой залууст зориулсан 1000 хүний эвент, зургаадугаар сард Z үеийн залууст зориулсан мэргэжил сонголтын талаарх хамгийн том арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд хотын үйл ажиллагаатай холбоотой асуулт асууж, хэд хэдэн санал дэвшүүллээ. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ажилтнуудаас гарсан санал санаачилгыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, иргэний нисэхийн салбартай хамтран ажиллана гэдгээ хэллээ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper