Нийтлэгдсэн 2023-05-02

“СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын газар хөдлөлтийн тоо, давтамж болон хүч нэмэгдэж байна. Мэргэжлийн байгууллагын гаргасан тоо мэдээллээс харахад, 2011-2022 он хүртэл арван жилийн хугацаанд Монгол Улсад нийт 327 мянган удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Харин бидэнд мэдрэгдэх хэмжээнд буюу 3,5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 1976 удаа тохиолджээ. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Ханх сум Хөвсгөл нууранд 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт жилийн өмнө болж байсан. Үүнийг дагаад 130 гаруй мянган удаагийн давтамжтай чичирхийлэл болсон тоо баримт байдаг байна. Мөн Улаанбаатар хотыг тойроод зургаан том газар хөдлөлтийн хагарал байдаг. Судлаач эрдэмтдийн ярьж байгаагаар долоо дахь хагарлыг судалж байгаа гэдэг. Тиймээс үүнийг дагаад эрсдэл аюул нэмэгдэж байдаг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод 12 мянга гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл болж, үүнээс 3,5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 68 удаа болсон гэдэг статистик судалгаа байдаг байна. Ийм учраас газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ бэлтгэх, бэлэн байдлаа хангах хэрэгцээ шаардлага бий болоод байгаа юм.

Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper