Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газраас Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” аяныг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү аянд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлага, ажилтнууд нэгдэж, нийт 60 хүн сайн дураараа цусаа бэлэглэлээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч нар ажилтнуудын цусны бүлэг болон цус багадалттай эсэхийг үзэж, цус өгсний дараа юуг анхаарах шаардлагатай талаар зөвлөгөө өглөө.
Нэмэлт мэдээлэл өгөхөд та нэг удаа цусаа өгснөөр 3 хүний эрдэнэт амийг авардаг. Цусны донорын шалгуурыг хангасан эмэгтэй хүн 3 сар тутам, эрэгтэй хүн 2 сар тутам цусаа өгөх боломжтой юм.