Нийтлэгдсэн 2023-05-04

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг”-ийн энэ удаагийн зочноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй тус яамны удирдлагууд оролцож, ИНЕГ, ИНҮТ, орон нутгийн нисэх буудлын ажилтнуудтай танхимаар болон цахимаар “Өглөөний уулзалт” хийлээ. Иргэний нисэхийн салбарыг аялал жуулчлалын салбартай уялдуулан хөгжүүлэх талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд Иргэний нисэхийн салбарын нийт хамт олонд Ерөнхий сайдын мэндчилгээг уламжлан хүргэлээ. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд олон томоохон шинэчлэлүүд хийгдэхийг  хэлсэн юм. Тухайлбал, “Агаарын тээврийн либералчлалыг хийж байна. БНСУ-ын хувьд 7 авиа компани нисдэг боллоо. Салбарын сайд Кувейт, Катар улстай шууд нислэг үйлдэх хэлэлцээр хийлээ. Одоо Арабын орнуудтай хамтрахаар ажиллаж байна, орон нутгийн нисэх буудлуудыг 4с, 4d зэрэглэл рүү шилжүүлэх ажлууд Засгийн газар дээр явж байна, өмнө нь ганцхан компани шатахуун нийлүүлдэг байсан бол сонгон шалгаруулалт зарласнаар гурав болж, өрсөлдөөн бий болсон гэх мэт шинэчлэлүүд агаарын тээврийн салбарт хийгдэж байна” гэлээ.

Тэрбээр мөн аялал жуулчлалын бүс байгуулах талаар санаа бодлоо хуваалцлаа. Энэ талаар “Монголд яагаад аялал жуулчлалын бүс байдаггүй вэ, яагаад дагнасан аялал жуулчлалын бүс дээр тодорхой онгоцны буудлуудыг олон улсын зэрэглэлд оруулаад тэндээ ирээд буцах боломжоор хангахгүй байна вэ гэдэгт БОАЖЯ маш том анхаарал хандуулж байгаа. Тайландын Букет, Солонгосын Чежу шиг аялал жуулчлалын бүсийг дангаар нь байгуулснаар тэнд эдийн засгийн маш том өсөлт бий болох боломж бүрдэнэ. Аялал жуулчлалын бүс бий болгохын тулд бид нисэх буудлыг олноор барьж, түүнийгээ олон улсын зэрэглэл рүү шилжүүлэх ёстой гэсэн бодлогын хүрээд ажиллаж байна” гэсэн юм. Үүнээс гадна “Чингис хаан” болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлуудын ашиглалтын талаар санал солилцлоо.

ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлага, ажилтнуудын зүгээс хэд хэдэн асуулт асууж, хариулт авлаа. Мөн өмнө нь хэрэгжиж байсан “Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчлэлийн хөтөлбөр”-ийг сэргээн хөгжүүлэх, навигацийн орлогын тодорхой хувиар салбараа хөгжүүлэх боломжийг олгох, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд стандарт хангасан үйлчилгээг нэмэгдүүлэхэд бодлогоор анхаарах, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг 2026 он хүртэл ашиглах, хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажилд ногоон эрчим хүчний талаас БОАЖЯ дэмжин ажиллах зэрэг санал дэвшүүллээ.

Ажилтнуудын зүгээс гаргасан санал, санаачилгыг БОАЖЯ-ын зүгээс анхаарч, дэмжин ажиллана гэдгийг салбарын сайд, удирдлагууд хэлсэн юм. Өнөөдрийн уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од болон ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Хилийн боомтын захиргаа, боомтын үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Д.Балдорж нар оролцлоо.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper