Нийтлэгдсэн 2023-05-05

НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭРГЭЭН ЗАСАХ АЛБАНЫ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны Спорт цогцолборын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2023.05.05/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ “Иргэний нисэхийн салбар бол хамгийн эрүүл, аюулгүй ажиллагааг дээд зэргээр шаардсан салбар байдаг. Тийм ч учраас нисэхийн салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид маань чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл мэнддээ ашиг тустайгаар өнгөрүүлж болох спорт цогцолбортой болж байгаад туйлын баяртай байна. Удахгүй Иргэний нисэхийн салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохионо. Энэ баяраа угтан спорт цогцолборынхоо бүх заал танхимыг бүрэн тохижуулаад, өнөөдөр нээлтээ хийж байгаад салбарын хамт олондоо баяр хүргэе” гэсэн юм.

Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны спорт цогцолбор нь A, B,C гэсэн гурван танхимаас бүрдэх ба гадна 3х3 сагсан бөмбөг, софт теннисний зэрэг нэмэлт талбайтай. А танхим буюу спорт заал нь 350 хүний суудалтай олон улсын стандарт хангасан тохилог заал юм. Спорт зааланд  нэг цагт 20-25 хүн үйлчлүүлэх стандарт нормтой. В танхим буюу усан бассейн нь гүехэн хэсэгтээ 1,60 метр, гүн хэсэгтээ 1,9 метр ба таван замтай. Усан бассейн нь нэг цагт 30 хүн хүлээх авах хүчин чадалтай. C танхим буюу фитнесс иога танхим нь цагт 20 хүн бэлтгэл хийх боломжтой.

Мөн нэмэлтээр шатар, даам, дартс, ширээний теннис, биллярд зэрэг жижиг танхимуудтай. Тус цогцолбор нь өдөртөө 280 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Одоогийн байдлаар 12 спортын төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нисэхийн ажилчдын ая тухыг бүрэн хангасан тохилог цогцолбор юм.

Мөн Иргэний нисэхийн 98 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр спорт цогцолборын нээлтээс гадна “Сисмемийн аварга шалгаруулах тэмцээн” нээлтээ хийлээ. Тус тэмцээнд ИНЕГ, ИНҮТ болон түүний харьяа газрууд, “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК, Агаарын цэргийн командлал, Гадаадын иргэн харьяатын газар, Хилийн цэргийн 0218 дугаар анги, “Чингис хаан” ОУНБ дахь гаалийн газар, “МИАТ” ТӨХК, “ХҮннү эйр” ХК, “Аэро Монголиа” ХК, “Монголиан Эйрвэйз” ХК, “Изинес” ХК, НУБИЭ, Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангиуд, Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги зэрэг нийт 25 багийн 700 гаруй тамирчин оролцож, спортын 8 төрөлд өрсөлдөнө. Тэмцээн өнөөдөр гар бөмбөгийн төрлөөр эхэлж, нийт 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper