ИНЕГ-ын даргын зөвлөлийн шуурхай хуралдааны эхэнд өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ.
Мөн энэ удаагийн хурлаар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа агаарын тээврийн компаниудын санхүүгийн чадамж, нөөцийн талаар судалгаа хийх, санхүүгийн аудитын зөвлөмжийг танилцуулах, хүний нөөцийн стратеги төлөвлөгөө болон байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулах, улсын төсвийн хөрөнгөөр зарлагдаж байгаа тендерүүдийн явцын талаар танилцуулах, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд жуулчдын нислэг хүлээн авах боломж нөхцөлийн талаар судалгаа гаргах, бүх ажилтнуудыг төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтад хамруулах, орон нутгийн нисэх буудлуудад хийгдэх төсөл хөтөлбөрийн тендерийн явцыг хянах, эрчимжүүлэх, шатахуун тээвэрлэлтийн үнэ тарифыг шинэчлэх, нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны спорт цогцолборын үйлчилгээний үнэлгээг тогтоох зэрэг хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэгтэй холбоотой иргэний нисэхийн салбарт хийх ажлуудыг танилцууллаа. Үүнд: “МИАТ” ТӨХК орон нутгийн нислэг хийх, төрийн өмчийн ногдол ашгаас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хурлаар оруулах, ТЗУГ-т бүх Албан даалгаврын биелэлт, Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хянан ирүүлэх, энэ сард Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалаас өмнө ажлын хэсэг байгуулж, бэлтгэл хангах, ирэх зургаадугаар сард Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалд бэлдэх ажлын хэсэг байгуулан хоёр улсын Тээврийн яамд хооронд, Иргэний нисэхийн удирдах байгууллагуудын хооронд Санамж бичиг байгуулах бэлтгэл ажлыг хангах, АНУ-ын TSA, FAA-аас Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилласан тайланг бэлтгэн танилцуулах, энэ сарын 18-нд зохион байгуулагдах Салбарын боловсролын өдөрлөгийн зохион байгуулалтыг хийх, оролцох, зургаадугаар сарын 09-ны өдөр Төрийн ордонд болох Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцох, тийзийн үнийн харьцуулсан судалгаа хийж, тоо баримт бодитой гаргаж танилцуулах зэрэг үүрэг даалгавруудыг танилцуулж, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.