Нийтлэгдсэн 2023-05-11

НАТО ХАМГИЙН ТОМ АГААРЫН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР АРИЛЖААНЫ НИСЛЭГҮҮДИЙГ ЗОГСООХГҮЙ

“НАТО”-гийн түүхэн дэх хамгийн том агаарын байршуулах сургуулилт “Air Defender 23” ирэх зургаадугаар сард болно. Тус сургуулилт  Герман, Голланд, Чехийн агаарын орон зайд болох бөгөөд нийт 25 орон хамтран оролцох юм. Уг сургуулилтын үеэр Европын бусад орны арилжааны нислэгүүд цуцлагдаж магадгүй гэсэн болгоомжлол байсан ч Германы агаарын цэргийн хүчнийхэн энэхүү сургуулилт нь ихэвчлэн сургалтын зориулалтаар ашиглагддаг агаарын коридоруудыг ашиглан хийгдэх тул бусад нислэгт ямар нэгэн саад учруулахгүй гэдгийг мэдэгдлээ.

Мөн Евроконтролын мэдээлсэнээр “Германы аж үйлдвэрийн “BDLS” групп агаарын сургуулилтыг тасалдуулахгүйн тулд хатуу зохицуулалт хийх бөгөөд зохицуулагдсан арга хэмжээ нь цэргийн томоохон ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ иргэний агаарын тээврийн хөдөлгөөнийг саатал, чигэрдэлгүй байлгах, мөн чиглэл өөрчлөх арга хэмжээний хувьд хамгийн бага нөлөөтэйгөөр зохион байгуулах боломжийг олгоно” гэжээ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper