Нийтлэгдсэн 2023-05-11

ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛЫН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Агаарын хөлөг, газрын үйлчилгээний техникчийн анхан шатны 160 цагийн сургалт 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 19-ний өдрүүдэд Нисэхийн сургалтын төвд зохион байгуулагдаж байна. Тус сургалтад орон нутгийн нисэх буудлын нийт 12 ажилтан хамрагдаж байгаа юм.

Онолын сургалтаас гадна агаарын хөлгийг шөнийн нөхцөлд, ослын үед болон онцгой байдлын үед угтан авах, үдэн гаргах дадлага ажлыг агаарын хөлөг дээр хийж гүйцэтгэж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper