Нийтлэгдсэн 2023-05-12

ИНЕГ, ТҮҮНИЙ ХАРЬЯА САЛБАР НЭГЖИЙН АЖИЛТНУУД МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Иргэний нисэхийн Ерөнхий газар 2023 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөөндөө байгууллагын ажилтнуудыг Монгол бичгийн сургалтад хамруулах арга хэмжээг тусгасан юм.

Монгол улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-т 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахаар тусгасан байдаг. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгон иргэн бүр чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ” гэж заасныг тус тус үндэслэн, Нийслэлийн боловсролын газар болон Чой.Лувсанжав хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнтэй хамтран ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн нийт 97 ажилтныг Монгол бичгийн анхан шатны 30 цагийн сургалтад хамруулж байна. Сургалт 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн. Долоо хоногт 3 удаа танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper