Нийтлэгдсэн 2023-05-15

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД ХӨШГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДАГУУ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд хамтран “Үндэсний мод тарих өдөр” буюу өнгөрөгч бямба гарагт “Хамтдаа мод тарьцгаая” аяныг зохион байгууллаа. Энэхүү аянд Зам тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөл, Иргэний нисэхийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Тавантолгой төмөр зам, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам, Монголын авто зам зэрэг байгууллагуудын 400 гаруй ажилтан оролцсон юм. Тэд ХУД-ын 14 дүгээр хороо буюу Хөшгийн хөндийн хурдны зам дагуу “Зам тээврийн салбарын төгөл”-д нийт 250 гаруй мод тарилаа.

Зам, тээврийн хөгжлийн яам гурав дахь жилдээ “Үндэсний мод тарих өдөр”-т нэгдэн харьяа байгууллагуудын хамтаар мод тарих ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжин ажилладаг билээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper