Нийтлэгдсэн 2023-05-19

“SCHOLARSHIP ROAD 2023″ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “Scholarship Road-2023” зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар зочид буудлын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын их дээд сургууль, коллежууд оролцож, тэтгэлэгт хөтөлбөрүүд болон нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцууллаа.

“Scholarship Road-2023”  үзэсгэлэнд нийт 2000 оюутан, сурагч оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үзэсгэлэнг нээж “Зам, тээврийн салбарын хүний нөөцийн бодлого, Сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр ирээдүйн эх орны эзэд болсон залууст зам тээврийн салбарын мэргэжлээр Хятад, Орос, Герман, Катар, Солонгост тэтгэлгээр суралцах боломж нээлттэй байгааг онцолсон. Мөн жил бүр дотоодын их, дээд сургуульд суралцаж буй шилдэг 100 оюутанд тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэг олгоно гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд авто замын бүтээн байгуулалтууд эрчимжиж, хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээ өргөжиж, олон улсын авто тээврийн урсгал нэмэгдэн, агаарын тээврийн салбар либералчлагдаж, энэ хэрээр боловсон хүчин, мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээ өндөр байгааг хэлсэн юм. Улмаар салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхжуулах, салбарын боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэх, тогтвортой ажиллуулах бодлогыг баримтлан ажиллаж байгааг тэмдэглэв. Энэ хүрээнд Иргэний нисэхийн сургууль, сургалтын төвийг дотоодод байгуулах, шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн гаргах, оюутнуудад олгох тэтгэлэгт сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулах, гадаадын их сургуулиудад суралцах оюутны квотыг нэмэгдүүлэх, МСҮТ-ийг Төрийн өмчит болон хувийн хэвшлийн тээврийн компаниудын дэргэд байгуулах, тоог нэмэгдүүлэх чиглэлд нэгдсэн бодлогоор дэмжин ажиллаж байгааг онцоллоо.

Үзэсгэлэнгийн үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат нар Зам, тээврийн хөгжлийн яам, ШУТИС-ийн Механик тээврийн сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичигт, мөн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, СЭЗИС-ийн Ерөнхийлөгч Б.Мөнхбаяр нар Зам, тээврийн хөгжлийн яам, СЭЗИС хооронд хамтран ажиллах тээврийн эдийн засагч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн ЗТХЯ-ны харьяа байгууллагуудаас зочин илтгэгчид оролцож, гадаадад тэтгэлэгтэй суралцах боломж, сургуулиа хэрхэн сонгох, элсэн орох аргачлал, хэлний онооны талаарх бодит туршлагаасаа хуваалцсан юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper