Нийтлэгдсэн 2023-05-19

ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУД МОНГОЛ БИЧГИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Иргэний нисэхийн Ерөнхий газар 2023 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөөндөө байгууллагын ажилтнуудыг Монгол бичгийн сургалтад хамруулах арга хэмжээг тусгасны дагуу Нийслэлийн боловсролын газар болон Чой.Лувсанжав хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнтэй хамтран Монгол бичгийн анхан шатны 30 цагийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн нийт 100 ажилтан хамрагдаж, өнөөдөр анхан шатны сургалтын гэрчилгээ гардан авлаа.

Монгол улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-т 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангах зорилго, зорилтыг тусгасан байдаг. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгон иргэн бүр чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ” гэж заасныг тус тус үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газар ийнхүү ажилтнуудаа монгол бичгийн сургалтад хамруулж байгаа юм.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper