Нийтлэгдсэн 2023-05-19

“ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТӨСЛИЙН ИННОВАЦЫН УРАЛДААН” ЗАРЛАЛАА

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойг угтаж салбарын хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх зорилгоор Иргэний нисэхийн салбарын “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан” зарлаж байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжүүдийн ажилтнууд та бүхэн идэвхтэй хамрагдаарай.

Бүтээлд тавигдах шаардлага:
Оролцогчид салбарын хэмжээнд ойрын хугацаанд нэвтрүүлж болох шинэ техник, технологи, инновацын бүтээлийн саналыг доорх шаардлагын дагуу бэлтгэж ирүүлэх.

✅ Шинэлэг санаа, олон улсад нэвтэрсэн, Монголд нутагшуулах боломжтой байх;
✅ Хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, нөөцийг хэмнэх, байгаль экологид ээлтэй шийдэл агуулсан байх;
✅ Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд тулгуурласан байх;
✅ Байгууллага, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой байх;
✅ Импортын бараа, бүтээгдэхүүнийг орлохуйц байх.

Бүтээлийн танилцуулгыг pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр болон цаасаар 2% ирүүлнэ. Бүтээлийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газарт хүлээн авна.

Холбогдох утас: 7128-2062

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper