Нийтлэгдсэн 2023-05-19

ГУРВАНСАЙХАН НИСЭХ БУУДАЛД “ХААН ШОНХОР 2023” ДАДЛАГА СУРГУУЛИЛТ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Террорист үйлдлийн сөрөг   тусгай ажиллагаа явуулах дүрэм”болон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дарга бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Терроризмтой тэмцэх зөвлөлийн бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар нарын батласан хамтарсан удирдамжын дагуу Өмнөговь аймаг дахь Гурвансайхан нисэх буудалд Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах “Хаан Шонхор-2023” хэсэгчилсэн дадлага сургуулилтыг 05-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн орон нутаг дахь Салбар зөвлөл болон Нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилтан, алба хаагчдыг сурган дадлагажуулах бэлэн байдлыг хангах, агаарын хөлгийг тэсрэх бодисоор заналхийлэх /Код-6/, Агаарын хөлгийг булаан эзлэх үйлдэл /Код-8/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас тавьдаг шаардлагыг биелүүлэх дадлага сургуулийг хийсэн юм.

Тус арга хэмжээний ажиглагчаар орон нутгийн нисэх буудлын төлөөллүүд оролцлоо.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper