Нийтлэгдсэн 2023-05-25

“T’WAY AIR” КОМПАНИД ГАДААДЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

БНСУ-ын агаарын тээвэрлэгч “T’Way Air” компани Иргэний нисэхийн дүрэм ИНД-129-н шаардлагуудын дагуу амжилттай гэрчилгээжиж, өнөөдөр ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагаас Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ гардан авлаа.

Үүгээр агаарын тээвэрлэгч “T’Way Air” ХХК А330 маягийн агаарын хөлгөөр Сөүл-Улаанбаатар-Сөүл, Даегү-Улаанбаатар-Даегү чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд хоёр орны хоорондын агаарын харилцаа, аялал жуулчлал, гадаад харилцаа болон харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх юм.

ИНД-129 нь Монгол Улс дотор үргэлжилсэн 28 хоногт 2-оос дээш хөөрөлт эсвэл буулт үйлдэх, эсвэл Монгол Улс дотор үргэлжилсэн 365 хоногт 8-аас дээш хөөрөлт, эсвэл буулт үйлдэх гадаадын агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн гэрчилгээжүүлэлтийн болон үйл ажиллагааны стандарт, шаардлагыг тогтоодог дүрэм юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper