Нийтлэгдсэн 2023-05-26

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАРДЛААР ГАДААДАД СУРГУУЛЬД СУРСАН СУРАЛЦАГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

“Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар гадаад сургалтыг 2005 оноос идэвхтэй явуулж, 2023 оны байдлаар нийт 367 өргөдөл гаргагчийг гадаадын их дээд сургуулиудад суралцуулсан байна.

Нийт суралцагчдын 332 (90.4%) нь салбарын мэргэжлээр, 35 (9.6%) нь нийтлэг мэргэжлээр суралцахаар гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрээс 325 нь суралцаж төгсөөд нийт суралцагчдын 262 буюу 80.6% нь гэрээний дагуу салбартаа ажиллаж байгаа бол ажлын байр хүлээж байгаа, нөөцөд бүртгэлтэй 63 (19.4%) хүсэлт гаргагч байна. 2023 оны 5 сарын байдлаар гэрээ цуцлагдсан 11 (2.9%), хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16 (4.3%), гэрээний хугацаа дуусаагүй буюу одоо суралцаж байгаа 14 (3.8%) суралцагч байгаа бөгөөд 2021-2023 онд шинээр сургалтын гэрээ байгуулаагүй болно.

Нийт 2005-2020 онд сургалтын зардалд 38,511,494.8 мян.төгрөг төсөвлөгдсөнөөс 28,867,288.05 мян.төгрөг буюу 11,376,017 ам.доллар зарцуулсан байна.

ДАРААХ ХОЛБООСУУД ДЭЭР ДАРЖ СУДАЛГААНУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ.

2005-2022 ОНД СУРАЛЦАЖ ТӨГССӨН СУРАЛЦАГЧДЫН НЭГДСЭН СУДАЛГАА

ИНЕГ-ЫН ЗАРДЛААР 2005-2020 ОНУУДАД ГАДААД УЛСАД СУРАЛЦСАН БОЛОН СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ДЭЛГЭРЭНГҮЙ СУДАЛГАА

ИНЕГ-ЫН ЗАРДЛААР 2005-2020 ОНУУДАД ГАДААД УЛСАД СУРАЛЦСАН БОЛОВЧ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ ХАНГААГҮЙ, ТӨГСӨӨГҮЙ ХҮМҮҮСИЙН СУДАЛГАА

ИНЕГ-ЫН ЗАРДЛААР 2005-2022 ОНУУДАД ГАДААД УЛСАД СУРАЛЦАЖ ТӨГСӨӨД АЖИЛГҮЙ, АЖИЛЛАДАГГҮЙ ХҮМҮҮСИЙН СУДАЛГАА

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper