Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “BU AIR SHOW 2023” арга хэмжээ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын перрон талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн арга хэмжээг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан нар нээж үг хэллээ. Мөн Үндэсний Урлагийн Их театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, Зэвсэгт хүчний 303-р анги, ОБЕГ-ын дэргэдэх агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шүхэрчид шүхрийн үзүүлбэр үзүүлсэн юм. Тун удахгүй байлдааны Миг-29 онгоцны үзүүлбэр, агаарын хөлгийн парад, эрэн хайх ажиллагаагаар хөтөлбөр үргэлжилнэ.