Нийтлэгдсэн 2023-05-30

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА ICAO-ИЙН СУРГАЛТЫН БАГЦ: “НИСЭХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ БОЛОН УДИРДЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТУХАЙ ТАЙЛАН

2023 оны 05 дугаар сарын 29                                                                                                                                                                                         Улаанбаатар хот

ИНЕГ-ын даргын баталсан гадаад арга хэмжээний сургалтын төлөвлөгөө мөн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/149 дугаар тушаалын  дагуу Сингапур Улсын Иргэний Нисэхийн харьяа Нисэхийн академид зохион байгуулагдах ICAO сургалтын багц хөтөлбөрийн “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт болон удирдлага” сургалт бөгөөд ИНЕГ-ын “Inspector Qualifications Training Procedure Manual”-ын шаардлагуудад нийцсэн хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн чиглэлээр нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нар энэхүү сургалтад хамрагдаж, төгссөн. /Гэрчилгээг цахимаар 14 хоногт илгээнэ/

Сургалтад хамрагдсан ажилтан:

Д.Мөнгөнхүү                 Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч
Б.Тулга                          Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
Н.Ганчимэг                   Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч

Энэхүү сургалт 2023 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 4 /дөрөв/ хоногийн хугацаанд үргэлжилсэн.

Сургалтын хугацаанд дараах сэдвүүдийг судлаж дуусгасан. /Модел-1, Модел-2, Модел-3 дагуу модел тус бүрээр Мастер тесч өгч шалгуулан амжилттай оноо авсан/

  • Нисэхийн сургалтын байгууллагыг байгуулахад тавигдах шаардлагыг тодорхойлох (Identify requirements for the establishment of an Aviation Training Organization)
  • Нисэхийн сургалтын байгууллагыг ICAO-ийн заалттай нийцэж байгаа эсэхийг үнэлэх (Evaluate the level of compliance of a training centre with ICAO provisions)
  • Дутагдлыг шийдвэрлэхдээ засч залруулах арга хэмжээг хүлээн зөвшөөрөхийг тодорхойлох (Determine acceptance of corrective actions in addressing findings)
  • Нисэхийн сургалтын байгууллагын дутагдлын шалтгаануудыг үнэлэх (Assess the root cause (s) of a finding)
  • Нисэхийн сургалтын байгууллагад аудит шалгалт хийх харилцааны ур чадварыг хөгжүүлэх (Develop communication skills for auditing on Aviation Training Organization)

Гарсан үр дүн:

  • ICAO-гийн Doc-9841 (Үзлэг шалгалт, гэрчилгээжүүлэлт, үргэлжилсэн хяналтыг хэрэгжүүлэх горимууд)-ын 1 дүгээр бүлгийн 5.3 дугаар хэсэг (Боловсон хүчин) болон 6.2 дугаар хэсэг (Байцаагчийн мэргэжил, сургалт)-т заасан аюулгүй ажиллагааны хяналтын нэгжийн боловсон хүчин нь ажил үүргээ зохих төвшинд биелүүлэхийн тулд шаардлагатай мэргэжил эзэмшсэн, нисэхийн үйл ажиллагааны болон техникийн ажлын туршлагатай, шалгах эсвэл гэрчилгээжүүлэх үйл ажиллагаатайгаа нийцсэн сургалтад хамрагдсан байх шаардлага хангагдсан. Мөн гүйцэтгэх үзлэг, шалгалтын үеэр хариуцан шалгах стандартыг хангаж байна.
  • ИНЕГ-ын Inspector Qualifications Training Procedure Manual -д заасан хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн байцаагчийн шаардлагыг хангаж байна.
  • Сургалтад хамрагдах олон улсын Иргэний нисэхийн газруудын байцаагч нараас туршлага судлан хэрэгжүүлнэ.

 

Танилцсан :                                                                     
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                          Н.ЗАЯА

Боловсруулсан:
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ  АХЛАХ БАЙЦААГЧ                                          Б.МӨНГӨНХҮҮ
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                      Н.ГАНЧИМЭГ
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                      Б.ТУЛГА

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper