ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбарын ажилтнуудынхаа хүүхдүүдийн дунд зарласан гар зургийн уралдаанаа өнөөдөр дүгнэлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 6-9, 10-13, 14-17 гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулсан “Нисэх миний нүдээр” сэдэвт уралдаанд иргэний нисэхийн алба, салбарууд, хөдөө орон нутгийн нисэх буудлуудын ажилчдын 36 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна.
Уралдааны 6-9 насны ангилалд 1 дүгээр сургуулийн Ч.Тэмүүжин, Путонхуа сургуулийн Б.Маргад, “Алтанбосго” академийн О.Түмэнзасагт, 32 дугаар сургуулийн Р.Хантүшиг, 130 дугаар сургуулийн О.Маргад, 10-13 насны ангилалд 21 дүгээр сургуулийн Н.Ялгуун, Увс аймгийн 1 дүгээр сургуулийн Б.Мишээл, “Шинэ эхлэл” сургуулийн М.Хасутөр, 14-17 насны ангилалд 7 дугаар сургуулийн Ж.Анар-Эрдэнэ, 52 дугаар сургуулийн Ц.Номин, “Наран” сургуулийн С.Оюун, С.Номин нар шалгарсан байна.