Нийтлэгдсэн 2023-06-02

ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ /ACI/-ИЙН  АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НЬ 2023 ОНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ”НОГООН НИСЭХ БУУДЛУУД”-ЫГ ЗАРЛАЛАА

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн нисэхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр болох тус нисэх буудлуудын зөвлөлөөс хэрэгжүүлдэг “Ногоон нисэх буудал”  (GAR) хөтөлбөрийг 2023 онд амжилттай хэрэгжүүлсэн Ази-Номхон далай болон Ойрхи Дорнодын 12 нисэх буудлуудад шагнал гардууллаа. Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбар асар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд ирэх жилүүдэд ч өсөх төлөвтэй байна. Агаарын тээвэр хөгжихийн хэрээр нисэх  буудлуудад их хэмжээний хог хаягдал үүсч  байгаа нь байгаль орчинд тулгамдаж байгаа томоохон асуудлын нэг бөгөөд тэр тусмаа нэг удаагийн хуванцар савны бохирдлын нөлөөлөл нь дэлхий дахинд ялангуяа нисэхийн салбарт улам бүр нэмэгдэж байгаа явдал юм. Тиймээс “Ногоон нисэх буудал хөтөлбөр”-ийн 2023 оны сэдэв нь нэг удаагийн хуванцарын хэрэглээг багасгах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн Ази-Номхон далай болон Ойрхи Дорнодын орнуудын нисэх буудлуудыг зорчигчдын тоо хэмжээ, тогтоосон шалгуурын дагуу “Платинум”, “Алт” болон “Мөнгөн” гэсэн гурван ангилалд хуваан сонгон шалгаруулсан.  “Ногоон нисэх буудал”-аар хүлээн зөвшөөрөгдсөн нисэх буудлуудаар тус бүс нутгийн доорх нисэх буудлууд шалгарлаа.

Нэг жилд 35 саяаас дээш зорчигчтэй нисэх буудал:

Ангилал Нисэх Буудал Төслийн нэр
Платинум Энэтхэг Улсын Чхатрапати Шиважи Махараж Олон улсын нисэх буудал Мумбай-Нэг удаагийн хуванцар хэрэглэгдэггүй нисэх буудал
Алт Хонг Конгийн Олон улсын нисэх буудал Нэг удаагийн хуванцарыг багасгах
Мөнгө Энэтхэг Улсын Индра Ганди Олон улсын нисэх  буудал Дели-Нэг удаагийн хуванцар хэрэглэгдэггүй нисэх буудал

Нэг жилд 15-35 сая хүртэлх зорчигчтэй нисэх буудал:

Ангилал Нисэх Буудал Төслийн нэр
Платинум Энэтхэг Улсын Кемпэговда олон улсын нисэх буудал Кемпэговда дахь хуванцарын тойрог
Алт Энэтхэг Улсын Ражив Ганди Олон улсын нисэх буудал Ражив Ганди-Нэг удаагийн хуванцар хэрэглэгдэггүй нисэх буудал
Мөнгө БНСУ-ын Чежү Олон улсын нисэх буудал Нисэх буудалд дахин ашиглах боломжтой аяганы хэрэглээг нэвтрүүлэх

Нэг жилд 8-15 сая хүртэлх зорчигчтэй нисэх буудал:

Ангилал Нисэх Буудал Төслийн нэр
Платинум Япон Улсын Төв Японы Олон улсын нисэх буудал “Лонхноос Лонхонд” PET (полиэтилен терефталат) савны тогтвортой хэрэглээ
Алт Австрали Улсын Аделаида Олон улсын нисэх буудал Аделаида нисэх буудал- нэг удаагийн хуванцар хэрэглэдэггүй бүс
Мөнгө Бахрейн Улсын Бахрейн Олон улсын нисэх буудал Бахрейн олон улсын нисэх буудал (BIA) нэг удаагийн хуванцартай тэмцэх нь

Нэг жилд 8 саяаас доош зорчигчтэй нисэх буудал

Ангилал Нисэх Буудал Төслийн нэр
Платинум Энэтхэг Улсын Mангалуру Олон улсын нисэх буудал SUP- Нэг удаагийн хуванцар хэрэглэгдэггүй нисэх буудал
Алт Шинэ Зеланд Улсын Кристчерч Олон улсын нисэх буудал Хог хаягдлын стратегийн  шийдлийн тойрог
Мөнгө Тайваны Каошюн Олон улсын буудал Нисэх буудал дээрх хуванцаргүй амьдрал

Япон Улсын Кобе хотноо болсон Ази Номхон Далайн бүсийн 18 дахь удаагийн Ассамблей, бага хурал, үзэсгэлэнгийн үеэр дээрх “Ногоон Нисэх Буудал”-аар хүлээн зөвшөөрөгдсөн нисэх буудлуудад хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм. ACI-ийн Ази Номхон Далайн бүсийн Ерөнхий захирал ноён Стефано Барончи хэлэхдээ: “Нисэхийн тогтвортой байдлыг хөгжүүлэх чиглэлээр шинэлэг төслүүдийг хэрэгжүүлэн манлайлж, тууштай байгаагаа харуулсан бүх нисэх буудлууддаа баяр хүргэе. Та бүхний энэхүү сайн туршлага манай нисэх буудлын салбарын хүрээлэн буй орчныг хамгаалах, мөн нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтын нэгээхэн хэсэг бөгөөд нисэхийн тогтвортой хөгжлийн төлөө хийж буй чухал алхам юм. Нэг удаагийн хуванцараас үүдэлтэй бохирдлыг бууруулахын тулд нисэх буудлын операторуудын нэвтрүүлсэн шинэлэг арга туршлага нь бид бүхэнд гүн сэтгэгдэл төрүүлж байна. Бид бүгдээрээ 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгарлыг бууруулж, улмаар тэг түвшинд хүргэх нэгдсэн алсын харааныхаа төлөө ажиллаж байгаа бөгөөд та бүхний хэрэгжүүлж буй  эдгээр өвөрмөц үзэл баримтлал нь бусад нисэх буудлуудад  хэрэгжүүлэхүйц сайн туршлага болно хэмээн найдаж байна” хэмээжээ.

Эх сурвалж: https://www.aci-asiapac.aero/media-centre/news/aci-asia-pacific-announces-green-airports-recognition-2023

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper